Post info


Comments 0


Author: Zmx

 01.00 Бөх нойрсох үе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илүүтэй болно.
02.00 Элэгнээс бусад эрхтэн бараг ажиллахгүй. Энэ үед унтахгүй бол кофе, цай, спиртийн зүйл ууж болохгүй. Аяга ус юм уу, сүү уу.
03.00 Цусны даралт хамгийн доод хэмжээнд хүрч судасны лугшилт амьсгаа удааширна.
04.00 Даралт бага. Тархи маш бага цусаар тэжээгдэнэ. Харин сонсгол их соргог байна. Энэ цагт нас баралт их байна.
05.00 Бөөр ажиллахгүй, нойр хөнгөн зүүдэлнэ. Энэ цагт босвол их сэргэлэн байна.
06.00 Даралт ихсэн зүрхний цохилт түргэсэж, судасны лугшилт олширно.
07.00 Биеийн дархлал хамгаалах чадвар хүчтэй болно. Нян устгах чадвартай.
08.00 Гүйцэд амарч бие хорт бодисоос бүрэн чөлөөлөгдсөн байна. Энэ үед архи ууж болохгүй. Уувал элэгний ачаалал ихэснэ.
09.00 Сэтгэхүйн идэвх сайжирч өвчин мэдрэх нь багасна. Зүрх сайн ажиллана.
10.00 Ажиллах чадвар сайжирна. Иймд энэ цагийг үр бүтээлтэй ашигла.
11.00 Зүрх сэтгэхүй зохицон хэвийн сайн ажиллана.
12.00 Бүх хүчийг дайчлах үе. Энэ цагт бүү хоолло. Нэг цагийн дараа хооллох хэрэгтэй.
13.00 Элэг амарч байна. Глюкоген цусанд бага зэрэг орно. Ажиллах идэвх буурч ядарна. Түр амар.
14.00 Биеийн хүч тамир суларна.
15.00 Ажиллах чадвар сайжирна, үнэрлэх, амтлах мэдрэхүй гоц сайн.
16.00 Цусанд сахарын хэмжээ ихэснэ. Энэ нь өвчний шинж биш.
17.00 Хөдөлмөрийн бүтээмж өндөр.
18.00 Биеийн өвчин мэдрэх чадвар буурч, сэтгэцийн сэргэг байдал алдагдана.
19.00 Даралт ихэсч сэтгэхүйн тогтонги байдал алдагдана. Толгой амархан өвдөнө. Харшлын өвчтэй хүнд хамгийн муу цаг.
20.00 Биеийн байдал гайхамшигтай сайн, сэтгэл тайван байна.
21.00 Цээжлэх зүйл амархан тогтоно. Ой ухаан хурц байна.
22.00 Цусны цагаан бөөм олширно. Биеийн халуун буурна.
23.00 Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн төлжих чанар үргэлжилнэ.
24.00 Бие төдийгүй тархи амрахад бэлтгэгдэнэ. Мартамхай байх учир цээжилсэн зүйл ойд тогтохгүй.

0 comments:


Post a Comment